Чингэлгийн температур нь эмийн физик шинж чанарыг өөрчлөх эрсдэлтэй тул эм, эмийн бүтээгдэхүүн нь онцгой эмзэг ачаанд тооцогддог бөгөөд тээвэрлэлтийн зөвшөөрөгдөх температур нь 2 º С - аас 8 º С юм.
Та энэ төрлийн бизнес эрхэлдэг, харилцагч тээвэрлэлтийн компани сонгохдоо хэрхэн ямар шалгуур тавихаа мэдэхгүй эргэлзэж байвал дараах нийтлэлтэй танилцаарай.
Эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх температур
Хөргүүртэй тээвэрлэлтийн төрлүүд
Хөргөгчтэй тээврийн хэрэгсэл - Энэ ангилалд ачааны багтаамжийг термостатаар хянадаг уламжлалт тээврийн хэрэгсэл багтдаг бөгөөд энэ нь температурын хязгаарыг хадгалах боломжийг олгодог. Хөргөгчтэй тээврийн хэрэгсэл нь ихэвчлэн жижиг оврын ачааны тэрэг, ачааны машин хэлбэрээр орж ирдэг бөгөөд ихэнхдээ температурыг удирдах цахим хяналтын системээр тоноглогдсон байдаг. Категорийн зарим машин нь хөргөх төхөөрөмжид цахилгаанаар хангах хөдөлгүүр дээр тулгуурладаг бол том тээврийн хэрэгсэл нь бие даасан хөдөлгүүртэй, цахилгааны нөөцтэй байдаг.
Passive shipping container - Идэвхгүй тээврийн систем нь температурын хязгаарыг хадгалахын тулд тусгаарлагч материал, электроникийн хослолыг ашигладаг хадгалах сав юм. Тодорхой хугацаанд температураа барьдаг тул богино замын тээвэрт тохиромжтой.
Идэвхтэй тээврийн систем - Идэвхгүй тээврийн системтэй төстэй боловч хамрах хүрээ нь илүү өргөн байдаг. Агаарын ачаа тээвэрлэх үед дотоод батарей, гадаад цахилгааны эх үүсвэрээр тэжээгдэж температурын горимоо барьдаг.
Тээвэрлэлтийн зардал
Эм, эмийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн зардлын 80% нь үл үзэгдэх зардал байдаг. Бид төсөөлөхдөө чингэлэг, тээврийн хэрэгсэл, сав баглаа боодол гэх мэтийг зардалд хамруулан ойлгодог. Гэвч энэ нь өртгийн зөвхөн нэгээхэн хэсэг юм. Тээвэрлэхийн өмнөх хадгалалт, бэлтгэл, аюулгүй байдал, температурын алдагдал гэх зэрэг нь зардлын дийлэнх хувийг эзэлнэ. Уг өртгөөс бүтээгдэхүүний аюулгүй байдал, дахин ашиглагдах байдал, чанар шууд хамаардаг тул энэ төрлийн тээвэрлэлт хийхдээ дээрх зардлыг зайлшгүй тооцож үзэх хэрэгтэй.
Тээвэрлэлтийн эрсдэлийг бууруулах гол нөхцөл бол баталгаатай, хариуцлагатай, туршлагатай логистикийн компанитай хамтран ажиллах юм. Тиймээс зөв тээвэрлэлтийн компанийг сонгох нь таны цаг хугацаа, санхүүг хэмнэх чухал ач холбогдолтой.
Мэргэжлийн үнэгүй зөвлөгөө авах |