Температур баригчтай чингэлгийн тээвэр зуучийн үйлчилгээг авахдаа анхаарах зүйлс

Таны төлж буй тээврийн зардал бүтээгдэхүүний 30-40% ийг эзэлдэг учир тээврээ зөв зохион байгуулснаар уг зардлыг хэмнэлттэй болгож болохыг мэдэх үү?

Ялангуяа түргэн мууддаг бүтээгдэхүүнийг улс хооронд тээвэрлэхэд маш олон асуудлуудтай нүүр тулах шаардлага үүсдэг. Мэдэхгүй эсвэл хангалттай туршлагагүйгээс үүдэн алдаа гаргах эрсдэл, цаашлаад бүтээгдэхүүнээ муутгаж, хөрөнгө оруулалтаа алдах ч өндөр эрсдэлтэй байдаг. Хэрэв таны импортлон худалдаалдаг бүтээгдэхүүн түргэн муудах шинж чанартай бол, тусгай эрх бүхий туршлагатай тээвэр зуучийн компаниас Температур баригчтай тээврийн үйлчилгээ авах нь өртөг зардал хэмнэхээс гадна таны бүтээгдэхүүнийг аюулгүй хүргэх баталгаа болох юм. Гэхдээ хамгийн сайн тээвэр зуучийн үйлчилгээг сонгох нь тийм ч амархан сонголт биш байдаг тул бид танд доорх 5 зөвлөгөөг энэхүү нийтлэлээрээ хүргүүлж байна. 


Зөвлөх үйлчилгээ         

Температур баригчтай тээврийн талаарх мэдлэг мэдээлэл нь тийм ч түгээмэл биш тул харилцагч, үйлчлүүлэгчдийг мэдээлэл зөвлөгөөгөөр хангах ганц эх сурвалж нь тээврийн компани юм. Тээврийн салбарт зөвхөн ажилдаа гаршсан мэргэжилтнүүд л зөвлөх үйлчилгээг үзүүлэх төвшинд хүрдэг.

Чанартай тээврийн компанийн мэргэжилтнүүд танд зөвхөн тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар зөвлөгөө мэдээллийг өгөөд зогсохгүй тээврийн төрөл, гааль, татвар, санхүү, бичиг баримт бүрдүүлэлт, гарч болох эрсдэлүүд болон эрсдэлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх гээд импорт, экспортын бизнестэй холбогдох цогц бөгөөд үнэ төлбөргүй зөвлөгөөг хүргэх болно. Хэрэв таны сонирхож буй тээврийн компанийн мэргэжилтнүүд бодит мэдлэг, туршлага дээр суурилсан зөвлөх үйлчилгээг таны сэтгэлд хүрэхүйц хүргэж байвал, энэ нь тухайн компанийг сонгох шалтгаануудыг нэг зайлшгүй мөн юм.

 

Мэргэжлийн туршлагатай компанийг сонгох

Тээвэр зуучийн маш олон компани байдаг ч танай бүтээгдэхүүний онцлогт тохирсон буюу түргэн муудах эрсдэлтэй бараа тээвэрлэсэн хангалттай туршлагатай компанийг олох нь чухал байдаг.

Мөн импортын бизнес эрхлэгчдийн амин чухал хэсэг бол бараа цагтаа хүргэгдэж ирэх юм. Бараа цагтаа ирээгүйгээс үүдэж маркетинг, үйл ажиллагааны зардал үргүйдэх, үнэнч хэрэглэгчдээ алдах зэрэг томоохон эрсдэлүүдийг дагуулдаг тул таны сонирхож буй тээврийн компани тээвэрлэлтийн явцад үүссэн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж, барааг цагт нь хүргэх тал дээр хангалттай туршлагатай эсэхийг олж мэдээрэй. 

Зөвхөн тээврийн салбарын мэргэжлийн туршлагаас гадна, бизнесийн нэгжийн хувьд ч мөн туршлагатай, амжилттай эсэхийг анзаараарай. 

 

Хүчин чадал

Онцгой эрсдэлтэй бараа тээвэрлэх үед тээврийн компани нь техник технологийн хувьд шаардлага хангасан хүчин чадалтай байх нь чухал байдаг. Түүнийгээ дагаад техникийн мэдлэг, температур баригчтай чингэлгийн засвар, тохиргоог хийх технологийн мэдлэг бүхий боловсон хүчнээр ч хангагдсан байх ёстой. 

Мөн тээврийн компани нь холбогдох тусгай зөвшөөрлүүдтэй эсэхийг олж мэдээрэй.  Та хөрөнгөө тэдэнд хариуцуулж байгаагийн хувьд тээвэр зуучийн компанийн санхүүгийн чадамж бас чухал байдаг. Жишээ нь тухайн тээвэр зуучийн компани температур баригчтай  тээвэрлэлтийнхээ явцад температур тохиргоог буруу хийснээс үүдэн таны бараа муудаж эсвэл хөлдөж эрстсэн тохиолдолд тухайн тээврийн компани хариуцлага хүлээх санхүүгийн чадамжтай эсэхийг тооцоолоорой.

Компанийн чадамжийг илэрхийлэх өөр нэгэн шалгуур бол тухайн компанийн өргөжилт, хөгжилт юм. Тэд тогтмол тээвэр хийдэг улс орондоо өөрийн төлөөлөгчийн газар, салбартай эсэх? Мөн хэдэн олон улсын тээвэр зуучийн компанитай тэд хамтран ажилладаг болох? Зэргийг ажиглаарай. 

 

Харилцагчийн үйлчилгээ

Олон улсын тээврийн үйл ажиллагаа нь ойлголцол болоод гүйцэтгэлийн төвшинд их ярвигтай байх нь бий. Хэрэв тээвэр зуучийн компани харилцагчаа халамжилдаггүй, мөн бүдэг бадаг, тодорхойгүй, ойлгомжгүй мэдээлэл өгдөг бол олон асуудал ундрахын эхлэл болдог. Ил тод, найрсаг, үргэлжид харилцагчид туслахад бэлэн байдал, асуудлыг шийдэх чадвар зэрэг нь олон асуудлын шийдэл болж өгдөг байна.    

Тээврийн компанийн бусад хэрэглэгчидтэй харилцаж буй хандлага, үйлчилгээний хурд, асуудал шийдвэрлэх чадвар, харилцааны товч тодорхой байдал зэргийг компанитай танилцах явцдаа ажиглаарай.  Компани үнэхээр таны хэрэгцээ, шаардлагыг эрхэмлэн, боломжийг эрэлхийлж үйлчилгээ үзүүлж байна уу эсвэл өөрийн дүрэм журмаа танд тулгахыг илүүд үзэж байна уу гэдгийг ялган салгаарай. Тэдний бусад харилцагч, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонсох нь мөн л муугүй санаа юм шүү.

 

Хэт хямд үнэ

Олон улсын тээврийн үйл ажиллагаанд валютын ханш, олон улсын гаалийн болон татварын бодлого зэрэг бусдаас шалтгаалсан өртөг, зардал гардаг тул тээврийн компани дангаараа үйлчилгээний үнийг буулгах боломжгүй байдаг. Тиймээс зах зээлийн ханшнаас хэт доогуур үйлчилгээний үнэ санал болгосон тээврийн компанийг маш сайн судлан, хашир хандах нь зүйтэй.

Та хамгийн олон жилийн туршлагатай тээвэр зуучийн "MN Line" компаний температур баригчтай чингэлгийн тээврийн үнийн саналыг авах хүсэлтээ ЭНД дарж явуулаарай. Мөн та өөрийн бизнест тохирох тээвэр зууч, татвар, санхүү, гаалийн бүрдүүлэх бичиг баримттай холбоотой дэлгэрэнгүй мөн ҮНЭГҮЙ зөвлөгөөг мэргэжлийн логистик менежерүүдтэй ЭНД дарж холбогдон аваарай.

Мэргэжлийн үнэгүй зөвлөгөө авах