Танд Монголдоо импортоор оруулж ирэх бүтээгдэхүүний гайхалтай санаа байна уу? Эх үүсвэрийн судалгаа, эхлэх хөрөнгийн тооцоолол нь ч бэлэн болж импортлох л дутуу байна уу? Импортын зах зээлд ашгаа хамгийн өндөрт барьж, хамгийн өрсөлдөх чадвар бүхий импортлогч болохын тулд нийлүүлэгчийн болоод, үнийн өргөн сонголтыг өөртөө нээж өгөх нь чухал байдаг. Тэгвэл Импортлох үйл явцыг боломжит хамгийн бага зардлаар хийх дараах 5 санааг хүргэж байна.
Боломжит хямд үйлдвэрлэгчийг сонгох
Та хэрэглэгчиддээ аль болох чанартай бүтээгдэхүүнийг сонгон нийлүүлэхийг хүсэж байгаа нь гарцаагүй. Зөвхөн Америк, Япон, Германд л үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн хамгийн чанартай байдаг гэх ойлголт хэдийнээ өрөөсгөл болжээ. Үйлдвэрлэлийн өртөг багатай улс оронд үйлдвэрлэх нь чанар муу ч гэсэн үг биш юм.
Жишээ нь: Өргөн хэрэглээний барааны төрлөөр Дэлхийн №1 үйлдвэрлэгч улс бол Хятад, харин Дэлхийн хамгийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэгчдийн тавдугаарт мөн л Хятад эрэмбэлэгдэж байна. Дэлхийн хамгийн шилдэг мөн хамгийн хямд 15 үйлдвэрлэгч улсуудын тоонд Азын орнууд болох Хятад, Япон, Өмнөд Солонгос, Малайз, Филиппин, Индонез, Тайван, Сингапур, Энэтхэг зэрэг улсууд дээгүүрт багтсаар байна. Бүтээгдэхүүний төрөл, хэрэглэгчийн эрэлт мөн худалдан авах чадамж зэргийг харгалзан үзээд үйлдвэрлэгч, нийлүүлэгчээ ухаалгаар сонгох нь чухал юм. Дэлхийн хамгийн том брэндүүд хүртэл яагаад хямд үйлдвэрлэгч улсуудыг сонгодгийг та нэг сонирхоод үзээрэй.
Их хэмжээгээр нь захиалснаар тээврийн зардал буурна
Жишээлбэл: 1000 ширхгээр захиалах болоод 10’000 ширхгээр захиалахын хооронд тээврийн зардлын маш том зөрүү гардаг. Та 1000ш-ийг захиалаад тээвэрт 500 доллар төлбөл, бүтээгдэхүүний нэгжийн зардал 0,50 доллар болно. Харин 10’000ш-ийг нэмэгдэл төлбөр болох 700 доллароор импортловол нэгжийн тээврийн зардал 0,07 доллар буюу нэгжийн зардал 7 дахин бага гаргах болно. Тээврийн зардалд хэмнэлт хийх цор ганц арга бол их хэмжээгээр нь захиалах юм.
Ижил төрлийн бараанаас олон өнгөний сонголттой байхаар худалдаж ав
2 дугаар зөвлөмжид дурдсаны дагуу та нэг, төрөл загварын бараанаас их хэмжээгээр нь захиалахаар шийдлээ гэж төсөөлье. Харин таны нэг төрлийн барааг олон сонголттой болгох нэг арга бол өнгө юм. Үйлдвэрлэгч тань таны захиалгын дагуу нэг л хэв загвараар бүтээгдэхүүнийг тань үйлдвэрлэж л орхино. Хэрэв та үйлдвэрлэгчээсээ нэг төрлийн захиалгаа олон сонголтот өнгөөр үйлдвэрлэж болох эсэхийг асуувал тэр үгүй гэхгүй л болов уу. Таны бүтээгдэхүүн олон өнгөний сонголттой байснаар таны хэрэглэгчдэд илүү таатай байхыгта харах болно.
Боломжит ойрхон улсаас импорт хий
Хамгийн богино эсвэл бага маршрутаар тээвэр хийх ямар ямар үйлдвэрлэгч улсууд байгааг тооц. Энэ нь тээврийн замыг богиносгож, зардлыг хэмнээд зогсохгүй таны нийлүүлэлт, захиалга, бизнесийн эргэлтийг хурдасгах маш том давуу талтай байдаг.
Төлбөрийн нөхцөлдөө бүтээлчээр ханд
Таны худалдан авалт хийж буй газар хир их өрсөлдөөнтэй байна гэдгийг ажиглаарай. Олон үйлдвэрлэгчтэй, өрсөлдөөн ихтэй зах зээлд зарим үйлдвэрлэгчид бараа тээвэрлэгдэж, хүргэгдсэнээс хойш 30, 60 эсвэл 90 өдрийн дотор төлбөрөө хийх боломж бүхий төлбөрийн хэлбэрийг импортлогчид санал болгодог. Та нийлүүлэгчээсээ тийм төрлийн төлбөрийн санал байгаа эсэхийг асуугаарай. Энэхүү төлбөрийн нөхцөл нь Импортлогчид эрсдэлгүй, мөн мөнгөн урсгалын хувьд ашигтай байдаг. Харин нийлүүлэгчийн хувьд энэ төлбөрийн аргачлал нь нилээдгүй эрсдэлтэй ч урт хугацааны үнэнч импортлогчоо олох бодлого байдаг байна
ХОЛБООТОЙ: Гаалийн албан татвараас чөлөөлөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт (шинэчлэгдсэн)
Импорт, экспортын бизнес нь өөрөөс шалтгаалаагүй хүчин зүйлс, эрсдэл ихтэй тул танд урьдчилсан судалгаа хийх эсвэл мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах нь таны бизнесийг олон эрсдлээс аврах болно. Та олон жилийн туршлагатай "MN Line" тээвэр зуучийн компаний логистик менежерүүдтэй ЭНД дарж холбогдон импорт, экспортын бизнестэй холбоотой тээвэр зууч, татвар, санхүү, даатгал, өртгийн болоод татварын тооцоолол, гаалийн бүрдүүлэх бичиг баримттай холбоотой дэлгэрэнгүй мөн ҮНЭГҮЙ мэргэжлийн зөвлөгөөг аваарай.
Эсвэл та өөрийн бизнест тохирох тээвэр, зуучийн үйлчилгээний үнийн саналыг авах хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй.
Мэргэжлийн үнэгүйзөвлөгөө авах |