НИСДЭГ ЧИНГЭЛЭГ – Хамгийн шилдэг тээврийг танилцуулж байна

Гадаад худалдааны бизнес эрхлэгч хэн бүхний хувьд тээврийн үйл явц нь маш чухлаар тооцогдоод зогсохгүй, бизнесийнх нь үндэс суурь болдог. Учир нь импортоор орж ирж буй барааны өртгийн 30-40 хувийг тээврийн зардал эзэлдэг гэсэн тоо баримт байдаг.

Нисдэг Чингэлэг бол Солонгосоос - Улаанбаатар хоорондын хамгийн шилдэг тээврийн төрөл юм. Зөвхөн Солонгос төдийгүй Дэлхийн бусад бүх улс орноос бизнес эрхэлдэг хэн бүхэнд ашигтай тээвэр юм. Тэгвэл Нисдэг Чингэлэг нь яагаад хамгийн шилдэг тээврийн төрөл болохыг бид доор танилцуулья.

Нисдэг Чингэлэг нь агаарын тээвэр биш 

Нисдэг чингэлэг нь газраар хийгддэг тээвэр хэдий ч таны ачаа барааг ажлын 2 хоногт (Амралтын өдрүүдийг тооцоод нийт 4 хоногт) багтаан буюу агаарын тээврээс дутахааргүй хурдан хугацаанд хүргэдэг тээврийн төрөл юм.

 

Тэгвэл Нисдэг Чингэлэг нь агаарын тээврээс ямар ялгаатай вэ?

Агаараар хийгдэх тээвэр нь маш богино хугацаанд ирдэг ч маш өндөр зардалтай. Харин Нисдэг чингэлэг бүхий тээвэр нь газраар хийгддэг хэдий ч мөн л  маш богино хугацаанд хийгддэг, гэхдээ тээврийн зардал харьцангуй маш бага гэдгээрээ давуу талтай.

Нисдэг Чингэлэг хаанаас ирдэг вэ?

Нисдэг Чингэлэг тээвэр нь зөвхөн Солонгос – Улаанбаатар хооронд ачаа барааг тогтмол хуваарийн дагуу тээвэрлэдэг. Долоо хоног бүрийн 4 дэх өдөр Солонгосоос хөдөлж 1 дэх өдөр гэхэд Улаанбаатарт ирдэг байна.

Нисдэг чингэлэг тээврийн давуу талууд

·         Хямд,

·         Богино хугацааны тээвэр (Ажлын 2 хоног),

·         Долоо хоног бүр Пүрэв – ээс Даваа гарагийн хооронд тогтмол хуваарийн дагуу тээвэр хийдэг,

·         Даатгалтай тээвэрлэлт.

·         Солонгос – Улаанбаатар хоорондын тээврийн энэхүү зам нь бусад бүх улс орнуудаас богино хугацааны тээвэр хийх боломжийг бүрдүүлж өгдөг

Нисдэг Чингэлгийн таны бизнест өгөх өгөөж

Худалдан борлуулах зориулалттай ачаа багаараа Монгол руу агаараар тээвэрлэдэг бизнес эрхлэгч гэж үгүй биз ээ. Учир нь агаарын тээврийн өртөг зардал маш үнэтэй, мөн бусад улс орнуудтай харьцуулахад Монгол руу тээвэрлэх бүхий л тээврийн зардал өндөрт тооцогддог.

Тээврийн зардлаа хэмнэхийн тулд хямд тээврийн төрлийг сонгож болох боловч тээврийн зардал багасах тусам тээвэрлэлтийн хугацаа илүү уртасдаг. Урт хугацаанд тээвэрлэх явцад таны ачаа бараа чанараа алдах, муудах, эсвэл эрэлттэй улирлаас хоцрох, хүнсний бүтээгдэхүүний хувьд 2/3 хугацаа руу орох зэрэг эрсдэлтэй байдаг.

Тээврийн зардлаа хэмнэх өөр арга бол нэг удаагийн тээвэрлэлтээр их хэмжээний бараа татан авалт хийх гэж олон бизнес эрхлэгчид итгэдэг. Энэ нь тээврийн зардлыг багахан хэмжээгээр хэмнэж болох ч нөгөө талдаа их хэмжээний бараагаа худалдаж дуусгах хүртэлх агуулахын зардал, чанар муудсан барааны хорогдол хаягдал, мөнгөний эргэлт түгжих зэрэг эрсдэл, зардлыг дагуулдаг.

Нисдэг Чингэлэг брэнд нь долоо хоног бүр тогтмол хуваарийн дагуу ажлын 2-хон хоногт багтаан таны ачааг хямд өртгөөр тээвэрлэж байгаа нь гадаад худалдааны бизнес эрхлэгч хэн бүхэн бараагаа бага хэмжээгээр ойрхон хугацаанд татан авалт хийж, хэрэглэгчиддээ хурдан хугацаанд шинэхэн барааг хүргүүлэх, бэлэн мөнгөний болоод бизнесийн эргэлтээ хурдасгах боломжийг олгож байгаа юм.

Нисдэг чингэлэг Брэнд

Нисдэг чингэлэг нь MN Line компаний олон жилийн туршлага, судалгааны үр дүнд Монгол дахь гадаад худалдааны бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн бий болсон брэнд юм.

Монгол бол Азийн цөөн хэдэн далайд гарцгүй улс орнуудын нэг гэдэг утгаараа тээвэрлэлтийн хувьд урт хугацаа шаардагддаг, өртөг зардал өндөр тусдаг гэх зэрэг сул тал олон бий. MN Line компаний Нисдэг Чингэлэг брэнд нь улс хоорондын тээвэрлэлтийн олон асуудлын шийдэл болсноороо олон бизнес эрхлэгчдийн талархлыг хүлээсээр байгаа тээвэр зуучийн брэнд юм.

 

Хэрэв та Нисдэг Чингэлэг болоод өөрийн бизнесийн онцлогт тохирсон Тээвэрлэлт, Логистикийн талаарх мэргэжлийн ҮНЭГҮЙ зөвлөгөөг Логистик Менежерүүдээс авахыг хүсвэл ЭНД дарж холбогдоорой. 

Харин хамгийн олон жилийн туршлагатай тээвэр зуучын MNLine компаний үйлчилгээний төрөл болоод үнийн саналыг авах хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй. 

ХОЛБООТОЙ: Импорт хийхдээ хэмнэлт хийх 5 арга