Гадаад худалдаа эрхлэгчдэд өгөх хамгийн чухал зөвлөгөө

Хамгийн сайн борлуулалттай бүтээгдэхүүн

Импортын бизнес амжилттай байх эсэх нь үнэ болоод чанар хоорондын уялдаанаас ихээхэн шалтгаалдаг.

Хамгийн сайн борлуулалттай төгс бүтээгдэхүүн: Хүмүүс хамгийн сайн борлогдох ёстой тэр л цорийн ганц “Төгс бүтээгдэхүүнийг” бодож олохын тулд удаан бодон, толгой нь эргэж гацаанд ордог. Тэгээд импортын бизнесээ хэзээ ч эхлүүлдэггүй. Гэтэл энэ хорвоо дээр борлогдоход зориулагдсан “Төгс бүтээгдэхүүн” гэж байдаггүй. Бүх төрлийн бүтээгдэхүүн давуу, сул талтай бөгөөд зах зээлд байр сууриа олохын тулд тодорхой сорилт, бэрхшээлүүдийг даван гарч, сайн хөгжүүлэлт хийгдсэн байх шаардлагатай. Сорилт, бэрхшээл бүхнийг даван гарч, хөдөлмөрлөсөн тэр л бизнес эрхлэгч ашиг хүртэж, амжилтад хүрэх болно.   

Гэсэн хэдий ч бид зөв бүтээгдэхүүнээ сонгох нь чухал. Боломжит ашигтай байж болохуйц бүтээгдэхүүнийг сонгохдоо зах зээлийн судалгаа хийхээс гадна тухайн нэг ширхэг бүтээгдэхүүний хувьд нарийвчлан авч үзэн, тус бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд яагаад хэрэгтэй гэдгийг анализ хийж бодох нь зүйтэй. Бүтээгдэхүүний ерөнхий төрлөөр нь, эсвэл брэндээр нь авч үзэн, сонгох гэж оролдох нь хэт өргөн мэдээлэл байдаг. Хэрэв та нэг ширхэг ашигтай бүтээгдэхүүн олж таниж, мэдэн, ялгааг гаргаж сурвал хоёр дахь, гурав дахь ашигтай бүтээгдэхүүнийг төвөггүй олж чаддаг.

Бараа бүхний борлуулалтанд ашигтай, ашиггүй цаг үе гэж байдаг. Бүтээгдэхүүний борлуулалтыг тогтмол сайн төвшинд барихын тулд сайн маркетинг менежмент болоод тасралтгүй хөгжүүлэлт шаардлагатай.

Интернетэд байрших

Танай компаний талаар сонссон, сонирхсон хэрэглэгч, харилцагч хэн бүхэн өөрт хэрэгтэй бүх мэдээллээ интернетээс авах гэж хичээх болно. Хэрэв тэд интернетээс танайхтай холбоотой ямар ч мэдээлэл олохгүй бол танай оффис руу утасдахгүй л болов уу. Тэд интернет орчинд судлах боломжтой ижил үйл ажиллагаа явуулдаг өөр компани руу анхаарлаа хандуулах болно. Хэрэв хэрэглэгч, харилцагчийн танай компанитай холбоотой интернет дэхь судалгаа эерэг байвал тэд танай компаний талаар эерэг төсөөлөлтэй болж, эерэг хамтын ажиллагаа, худалдан авалт эхлүүлэх таатай үндэс болдог.

2019 оны байдлаар Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компаниудын жагсаалтын 1 дүгээрт Амазонг олон улсын интернет дэлгүүр жагсжээ. Хэдхэн жилийн өмнө хүмүүс интернетээр худалдан авалт хийх сонирхол болоод итгэл байдаггүй байсан бол өнөөдөр хүмүүс Амазонгоос ямар ч эргэлзээгүйгээр худалдан авалт хийдэг болжээ. Гэвч Амазонг дэлгүүр нь Монгол улсад үйл ажиллагаагаа хараахан эхлээгүй байгаа тул бид өөрийн вебсайт дээрээ интернет дэлгүүр эсвэл бүтээгдэхүүн бүрийн танилцуулга каталоги байршуулсан байх нь томоохон ач холбогдолтой.

Монгол улсад 1сая 900 мянга орчим хүн Фэйсбүүк хэрэглэдэг. Танд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг 1.9 сая хүнд хүргэх боломж байна. Гэхдээ 1.9 сая хүнд хүрэхийн тулд та бүтээгдэхүүнийхээ ач холбогдлын талаар хангалттай мэдээллийг интернетэд байршуулсан байх ёстой юм.

Итгэлцэлд суурилсан нийлүүлэгч

Олон улсын худалдааны бизнес нь харилцан итгэлцэлд суурилсан үед амжилттай байдаг. Бараа импортлогч болон нийлүүлэгч хоёр тал нь нэгэн зорилгын төлөө нэг баг болж хамтран ажиллах нь чухал.

Гэхдээ анхнаасаа найдвартай харилцагч, нийлүүлэгч, тээвэр зуучийн компани олж авахын тулд зөв газраа эрэл хайгуулаа хийх хэрэгтэй.

Тэгвэл, зорилго нэгт харилцагчийг хаанаас олж авах вэ?

Олон улсын тээвэр зууч, олон улсын худалдаатай холбоотой хурал, уулзалт, конференцуудад очиж буй олон бизнес эрхлэгчдийн зорилго нь найдвартай харилцагч, нийлүүлэгч, баталгаатай тээвэр зуучийн компани олох явдал байдаг. Тухайлбал, Монгол руу экспорт хийхээр төлөвлөж буй гадны бизнес эрхлэгчид Монгол дахь харилцагчаа олохын тулд Монголд зохион байгуулагдаж буй уулзалт, конференцд зорьж ирж оролцох нь түгээмэл байдаг.

Харилцаа хамгийн чухал

Зарим нийлүүлэгчид нэг харилцагчтай сайхан харилцаа, холбоотой байх ч нөгөө хүнтэй таагүй бизнесийн харилцаатай байж болно. Төрөлхийн сайн нийлүүлэгч гэж байдаггүй бөгөөд харилцан ойлголцол, итгэлцлийг барьж бий болгодог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Улс орон бүрийн бизнесийн харилцаа, бизнес хийх арга барил өөр байдаг тул та тухайн улс орны бизнесийн соёлыг хүлээн авч харилцахад өөрийгөө бэлдээрэй.

Тухайлбал, Хятадын нийлүүлэгчидтэй та хэт их зөөлөн харьцах нь сайн үр дүнд хүргэдэггүй. Тэд тантай яаж харьцана яг л тэр өнгө аяс,  арга барилаар харилцаж чадвал сая та өөрт ашигтай бизнесийн тохиролцоонд хүрч чадна. Хэрэв та Хятадын харилцагчидтайгаа хэт зөөлөн эсвэл эмзэг байдлаар харилцвал та бизнесээ дампууруулж ч мэднэ шүү.

Тээвэрлэлтийн шийдлийг олох

Тээвэрлэлтийн шийдлийг олохдоо хэрхэн хэрэглэгчдийнхээ хүссэн барааг яг цагт нь, шинэхэнээр нь тэдний гарт хүргүүлэх вэ гэсэн зорилготойгоор бодож сонгох хэрэгтэй.

Гадаад худалдааны бизнес эрхлэгчдийн хувьд тээвэрлэлтийн үйл явц нь хамгийн ярвигтай хэсэг. Үүнд та олон улсын худалдааны стандарт нөхцөлүүд, тухайн харилцагч болон дамжин өнгөрөгч улс орнуудын холбогдох хууль тогтоомжууд, гаалийн бүрдүүлэлтүүд, барааны аюулгүй ачилт, чингэлгийн температур, тээвэрлэлттэй холбоотой бүхий л татвар хураамжууд зэргийг мэдсэн байх ёстой.

Улс хоорондын тээвэрлэлт хийсэн хангалттай туршлагагүй үед бизнес эрхлэгчид тээвэр зуучийн үйлчилгээ авах нь аюулгүй, мөн өгөөжтэй сонголт байдаг. Тухайлбал, олон жилийн туршлагатай MN Line тээвэр зуучийн компани нь юун түрүүнд үйлчлүүлэгчиддээ тухайн бизнесийн онцлогт тохирсон татвар, гааль, санхүү, тээврийн төрлүүд зэрэгтэй холбоотой ҮНЭГҮЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭг үзүүлж, таны бизнесийн онцлогт хамгийн зөв тохирсон цогц үйлчилгээг санал болгодог.

Цогц үйлчилгээ үзүүлдэг тээвэр зуучийн компанийг сонгох нь маш чухал. Та тээвэрлэлттэй холбоотой асуудлаа 3 өөр газраар шийдүүлэх, эсвэл таны бараа өөр өөр компаний гар дамжих бол маш төвөгтэй байдаг. Жишээ нь, Тээвэр зуучийн MN line компани зөвлөгөө өгөхөөс эхлүүлээд таны ачааг танай агуулахад хүргүүлэх хүртэлх цогц үйлчилгээ санал болгож, өндөр гүйцэтгэлтэй үйлчилгээ үзүүлдэг. MN Line компани нь аюулгүй байдлын баталгаа болгож бүх тээвэрлэлтээ даатгуулдаг болно. Мөн харилцагч, үйлчлүүлэгчиддээ зориулж хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг нь бизнес эрхлэгчид бараа таваараа ганцхан тээвэрлэгчээр дамжуулан үйлдвэрийн газраас өөрийн улсын өөрийн агуулах хүртэлх хаалганаас хаалганд хүлээн боломжийг олгосон билээ.  

 

        Хэрэв та Нисдэг Чингэлэг болоод өөрийн бизнесийн онцлогт тохирсон Тээвэрлэлт, Логистикийн талаарх мэргэжлийн ҮНЭГҮЙ зөвлөгөөг Логистик Менежерүүдээс авахыг хүсвэл ЭНД дарж холбогдоорой. 

Харин хамгийн олон жилийн туршлагатай тээвэр зуучын MNLine компаний үйлчилгээний төрөл болоод үнийн саналыг авах хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй. 

ХОЛБООТОЙ: Улирлын чанартай тээвэрлэлт