Хятад бол Дэлхийн хамгийн том экспортлогч улс орон бөгөөд 2016 онд 2 триллион ам. долларын бүтээгдэхүүн экспортолсон байдаг. Олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн хувьд Хятад маш том боломж байж болох ч Хятадаас импортын бизнес эрхлэхэд олон зүйлийг анхаарах шаардлагатай байдаг.
Хууль ёсны бизнес эрхлэгч
Монгол улсад орж ирж буй нийт импортын барааны 95 хувь нь Хятад улсаас орж ирдэг байна. Үүний 50 хувь нь гаалийн татвар төлдөггүй. Нэг талдаа улсын төсөвт ихээхэн хохиролтой ч, нөгөө талдаа бизнес эрхлэгчдэд бүр илүү хохиролтой байдгийг хүмүүс тэр бүр тооцоолж үздэггүй.
Татвараас зайлсхийснээр тухайн үед багахан хэмжээний мөнгө хэмнэж байгаа мэт боловч эргээд татвараа нуухын тулд хуурамч тайлан тооцоо бэлтгэх зардал, эрсдэл, татварын шалгалтаар илэрсэн үед татварын торгууль, ногдол зэргийг төлснөөр үнэнчээр татвараа төлөхөөс илүү их зардал гаргадаг.
Цаашлаад бизнесээ өргөжүүлэх зээлжилт, санхүүжилтийн маш олон боломжууд нь хаагдсан байх үед бизнес эрхлэгчид эргээд харамсдаг.
Учир нь бизнесийнхээ төлөө оруулсан бүхий л хугацааны хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөр санхүү, татварын тайлан тооцоогүйгээр талаар болдог. Хэрэв та бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэхийн тулд шинэ хамтрагч олж, хөрөнгө оруулалт, зээл, санхүүжилт татах сонирхолтой байгаа бол таны бизнес амжилттай байгаа эсвэл тогтвортой байгаа гэдгийг зөвхөн санхүү, татварын тайлангаараа л батлан харуулах боломжтой.
Наймаачид, худалдаачид татвараас зайлсхийх нь түгээмэл. Гэвч татварын мэдээ тайлангүйгээр наймаачид наад зах нь орон сууцны зээл хүсэх шаардлага үүсэхэд орлогоо нотолж чаддаггүй. Магадгүй зарим банк, ББСБ – ууд зээл олгохдоо наймаачдын хар дэвтрийг харгалзах нь байх ч, Монгол банкнаас эрүүл бус эдийн засгийн үйл явцыг өөгшүүлж буй банкнуудад ихээхэн шүүмжлэлтэй хандаж, зээлийн нөхцөлийг улам чангатгаж банкнуудад хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Хувь хүн, албан байгууллага аль нь ч бай, банкнаас авах зээлийн хэмжээ нь тэдний төлсөн татварын үзүүлэлтээс хамаардаг болох зэрэг иргэд, ААНБ – уудыг татвараа үнэн зөвөөр, сайн дураар төлөхөд нь түлхсэн арга хэмжээнүүдийг татварын алба болоод Монгол банкнаас удаа дараалан авах юм.
Хятад найзтай болох
Хэрэв та бараагаа Хятадаас их хэмжээгээр захиалах гэж байгаа бол, нийлүүлэгчтэйгээ биеэр очиж уулзсан нь дээр байдаг. Орчуулга, газарчлах, ойр зуурын зөвлөгөө гээд бүх зүйлд туслах Хятад найзтай болж аваарай. Учир нь нийлүүлэгч талд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг зөвхөн Хятад хүн л анзаарч чаддаг.
Төлбөрийн нөхцөл
Боломжтой бол нийлүүлэгчтэйгээ LP (Letter of Credit) төлбөрийн нөхцөлийг зөвшилцөлд хүрэхийг эрмэлз. Олон улсын худалдаанд LP маш чухал нөхцөл бөгөөд худалдан авагч барааг худалдан авах үедээ нийт төлбөрөө төлөх боломжгүй үед банкнаас төлбөрөө төлнө гэсэн баталгаа бичиг гаргаж өгдөг.
Нийлүүлэгч LP төлбөрийн нөхцөлийг зөвшөөрөхгүй байж ч болно гэдгийг анхаараарай. Гол нь сайн нийлүүлэгчтэй сайн гэрээ байгуулах нь чухал юм. Хятадын бизнесийн салбарт, нийлүүлэгчтэйгээ сайхан харилцаа холбоотой байх нь хатуу, нарийн гэрээтэй байснаас илүү өгөөжтэй байх нь бий.
Туршилтын Импорт
Үргэлж бага хэмжээний бараагаар туршилт хийж байх хэрэгтэй. Импортлох үйл явцад хүлээгдээгүй үр дүн, алдаа их гарч ирдэг тул, бүх зүйлд итгэлтэй болсны дараа их хэмжээгээр захиалж импортлоорой.
Бичиг баримт
Улс орон бүр импортын бараанд тавигдах шаардлага өндөр, холбогдох гэрчилгээ, шинжилгээний бичиг шаардах нь их байдаг тул таны нийлүүлэгч танд хэрэгтэй бүх бичиг баримтыг олгож чадах эсэхийг тодорхой болго.
Заавал шалга
Хэрэв та анх удаа эсвэл шинэ үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн захиалга өгсөн бол, таны өгсөн эхний захиалга бэлэн болмогц та төлбөрөө шилжүүлэхээс өмнө бараагаа өөрийн биеэр эсвэл ажилтанаа ирүүлж шалгуулах нь зүйтэй. Туршлагатай импортлогчид бараа захиалга өгснөөс хойш эхний бараа бэлэн болтол Хятадад байрлаж хүлээж байгаад шалгадаг байна.
Зуучлагч хэрэггүй
Зуучлагч бүр ашгийн сонирхолтойг сана. Хятад найзынхаа тусламжтайгаар үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй шууд уулзаж, харилцах хэрэгтэй.
Монгол руу экспорт хийх сонирхолтой, зорилго нэгт түнш, нийлүүлэгчийг олох өөр гайхалтай арга бол Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Мишээл Экспо зэрэг томоохон газруудын зохион байгуулдаг, олон улсын бизнес эрхлэгчдийн уулзалт, конференцуудад оролцох явдал юм. Тиймээс та салбарынхаа үйл явдлын талаарх мэдээллийг эртнээс судладаг байгаарай.
Зөв Инкотерм нөхцөлийг сонгох
Тээвэр зуучийн компаниа өөрөө сонгоорой. Хэрэв Хятад нийлүүлэгчид танд CIF тээврийн нөхцөлийг санал болговол, нөхцөл байдлыг зөв үнэлж цэгнэн, дахин бодож үзэхийг зөвлөдөг. Тус нөхцөлөөр таны тээвэр, даатгалын зардлыг нийлүүлэгч хариуцаж байгаа мэт боловч, эрсдэл үүссэн тохиолдолд Хятад нийлүүлэгчийн хүлээх хариуцлагын хэлбэр таны нөхцөлд нийцэж байгаа эсэхийг шалгаарай. Хятадад FOB болон EXW нөхцөлүүдийг сонгоход хамгийн тохиромжтой байдаг.
Гэвч та зөв Инкотерм нөхцөлийг сонгохоосоо өмнө олон улсын тээвэрлэлтийн талаарх хангалттай мэдээлэлтэй байх хэрэгтэй. Инкотерм нөхцөлүүдийн талаарх дэлгэрэнгүй зөвлөгөө болоод Хятадын Тээвэрлэлт, Логистикийн талаарх ҮНЭГҮЙ зөвлөгөөг мэргэжлийн Логистик Менежерүүдээс авахыг хүсвэл ЭНД дарж холбогдоорой.
Хонконг, Шанхай, Тианжин зэрэг Хятадын олон хотуудаас 15 гэрээт харилцагчидтай MNLine тээвэр зуучийн компани нь танд хамгийн ХЯМД тээврийг сонгох боломжийг олгодог. Мөн Хятадаас гааль дээр буусан ачааг таны нэрлэсэн газар (агуулахад) буюу Монгол улсын аль ч өнцөг булан бүрд хүргүүлэх ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭтэй бөгөөд энэ нь таны үнэт ачаа барааг олон тээвэрлэгчийн гар дамжуулахгүй байх давуу талтай. Мөн MNLine компани нь барааны аюулгүй ачилтыг технологийн дагуу гардан гүйцэтгэдэг ба тээвэрлэлт бүрийг эрсдэлээс хамгаалж даатгалд хамруулдаг юм.
Хамгийн олон жилийн туршлагатай тээвэр зуучын MNLine компаний үйлчилгээний төрөл болоод үнийн саналыг авах хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй.
ХОЛБООТОЙ: Гадаад худалдаа эрхлэгчдэд өгөх хамгийн чухал зөвлөгөө