Дэлхийн өнцөг булан бүрт бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудал бол бараа бүтээгдэхүүнээ хурдан хугацаанд, хямд зардлаар, найдвартай, бат бөх чингэлэгт, эвдрэл гэмтэлгүйгээр зорьсон газраа хэрхэн тээвэрлэх асуудал байдаг.
Хэрвээ та гуравдагч улсаас, далайн чанадаас бараа бүтээгдэхүүнээ хэрхэн тээвэрлэхээ мэдэхгүй, агаарын болон газрын ачаа, тээврийн зардал хэт өндөр гарахад санаа тань зовж байвал транзит тээврийн талаар судлан үзэхийг санал болгож байна.
Транзит тээвэр буюу дамжин өнгөрөх тээвэр гэдэг нь тухайн улсын хилийг нэвтрэн тус улсын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч оронд хийгдэх тээвэрлэлтийн хэлбэр юм.
Монгол бол транзит тээврийн гол тоглогч
Далайд гарцгүй манай орны хувьд хоёр том гүрний дунд буюу газар зүйн ашигтай байрлалд оршдогоороо Орос, Хятад төдийгүй Ази, Европыг холбох хамгийн дөт замд тооцогддог бөгөөд манай улсаар дайран өнгөрөх төмөр замын коридор нь Төв Ази болон Европыг холбосон бусад коридоруудаас хамгийн богино, зардал хугацааг хэмнэх давуу талтайд тооцогддог.
Харин та транзит тээвэр ашиглан Монголд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх талаар хэр мэдэх вэ?
Хэдийгээр дэлхийн хамгийн том худалдааны бүс нутаг болох Хятад улс Монгол улстай газар зүйн байрлал, зам харилцааны татай бүсэд байрлах ч, таны импортлох бараа бүтээгдэхүүнийг Хятад улсын боомтоор дамжин өнгөрөхөд ямар ч асуудалгүй транзит тээвэр хийх боломжтой гэж бодох нь өрөөсгөл юм.
Учир нь Хятад бол худалдааны гол бүс гэхээсээ илүүтэйгээр үйлдвэрлэлийн гол улсын нэг. Мөн БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин Нэг бүс, Нэг зам санаачлагынхаа хүрээнд Хятадын гадаад худалдааны бараа эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Ази, Европ, Африкийн 70 гаруй улсын боомт, төмөр зам, цахилгаан станцуудад хөрөнгө оруулалт хийх болсон нь Хятад улсын гадаад худалдаа, тээвэр, ложистикийн салбарт томоохон үсрэлт болсон. Тиймээс Хятад улсын боомтууд дэлхийн хамгийн завгүй боомтод тооцогддог.
Тиймээс MNLine - ийн хамт олон бид та бүхэнд дэлхийн бүх улс орнуудаас Монгол руу ачаа тээвэрлэхэд Солонгосын Инчеон боомтоор дамжих нь транзит тээвэрлэлтийг санал болгож байна. Тус транзит тээврийн давуу тал нь дэлхийн 90 гаруй улс орноос тээвэр хийдэг бөгөөд Солонгосын Инчеон хотоос Улаанбаатар хүртэл ажлын хоёрхон хоног буюу амралтын өдрүүдийг тооцон нийт 4 хоногт багтаан тээвэрлэгддэгээрээ онцлогтой.
Таны барааг бид дэлхийн хаанаас ч найдвартай, түргэн шуурхай, хамгийн бага зардлаар тээвэрлэхэд таатай байх болно. Мөн та тээвэрлэлт, логистикийн талаарх ҮНЭГҮЙ зөвлөгөөг мэргэжлийн Логистик менежерүүдээс авахыг хүсвэл ЭНД дарж холбогдоорой.
ХОЛБООТОЙ: Хятадаас импорт хийхдээ анхаарах зүйлс