Дулааны улиралтай холбогдуулан барилгын материалын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед хоёрдогч улсаас барилгын материал импортлохоор зэхэж байгаа танд энэхүү нийтлэлээ зориулж байна.
Барилгын материал нь өргөн төрөл зүйл, овор хэмжээ, онцлогтой байдаг. Тиймдээ ч барилгын материалын өргөн төрөл зүйл, ашиглалт хэрэглээний болон техникийн шинж чанаруудыг тээвэрлэлтэд чухалчлан авч үзэх шаардлагатай. Барилгын материалын тээвэрлэлтийг хийхдээ бүхий л төрлийн тээврийн хэрэгслийг ашиглах боломжтой хэдий ч ямар төрлийн барилгын материал тээвэрлэж буй эсэх, цаг агаарын нөхцөлөөс хамааран тээврийн хэрэгслийг оновчтой сонгох нь зүйтэй.
Монгол улсын хувьд төмөр замын сүлжээ нь Ази, Европын улсуудыг холбосон ачаа тээврийн гүүр болдог онцлогтойгоос гадна хамгийн том үйлдвэрлэгч орон болох БНХАУ-тай шууд хиллэдэг давуу талтай.
Барилгын материалыг Монгол улсруу импортлох найдвартай , хямд нөхцөлийг сонгоход анхаарах зүйлс :
Тээвэрлэлтийн дүрэм, журмын дагуу нийлүүлэлтийг явуулахын тулд ийм ажлыг туршлагатай, чадварлаг мэргэжилтэнтэй баг хамт олныг сонгох нь хамгийн ашигтай. MNLine ХХК – ын хувьд салбартаа 13 жил ажилласан туршлагатай баг, хамт олон. Та БНХАУ – аас барилгын материал тээвэрлэхийг хүсвэл манай компани Хятадын муж, дүүргүүдэд байрлах хамтран ажиллаж буй 16 агентлагаар дамжуулан танд бүтэн чингэлгийн хямд үнийг санал болгох боломжтой. Учир нь барилгын материалын ачаа тээвэрлэлт нь холимог буюу их хэмжээний нэг төрлийн материалын гэсэн тусгай дүрмээр явагддагийг баримтлан бүтэн чингэлгээр нь тооцоолон тээвэрлэлт үнийн дүнгийн хувьд зардал хэмнэх боломжтой.
Мөн та дэлхийн аль ч улсаас барилгын материал импортлохыг хүсэж байвал БНСУ –ын Инчеон боомтоор дамжуулах нь оновчтой, хурдан бас хямд сонголт байдаг тул бид танд Инчеонын боомтоор дамжуулан
1. Экспресс бүтэн чингэлэг - 4 хоног – sea + truck
2. Экспресс бүтэн чингэлэг – 7-10 хоног – sea + truck
3. Энгийн бүтэн чингэлэг-15-20 хоног -sea +rail
Гурван төрлийн бүтэн чингэлэг хийдэг FCL – ийг ажлын хоёр хоногт /амралтын өдрүүд нэмэгдээд нийт 4 хоног/ багтаан таны тээврийг тээвэрлэх боломжийг санал болгож байна.
ТЭЭВРИЙН ТӨРЛҮҮД, ТЭЭВРИЙН ХУГАЦАА, болоод ҮНИЙН САНАЛ авах хүсэлтээ ЭНД дарж явуулаарай.