Хятадаас ирэх бүтэн чингэлэг хамгийн хямд

Та Хятад улсын аль нэг муж, дүүрэгт байрлах компанитай хамтран бараа бүтээгдэхүүнээ Монгол улсруу импортлон, борлуулдаг уу? Хилээр нэвтрэх бараа бүтээгдэхүүнд ноогдох тээврийн зардал, татвар гээд тээвэрлэлтийн зардлаа танахыг хүсэж байна уу?

MNLine – ийн хамт олон бид Хятад улсын 16 агентлагтай хамтран ажилладаг бөгөөд Хятадын эдийн засгийн чөлөөт бүс болон худалдааны бүсээс бүх төрлийн тээвэрлэлтийг хийж байна.  Бид танд тээвэрийн зардал болон барааны өртгөө хэрхэн багасагах талаар доорх зөвөлгөөг хүргэж байна.

Хятадын ЭЗ – ийн чөлөөт бүсээс татваргүй бараа импортлохын давуу тал:

Чөлөөт худалдааны бүсүүд (FTZs) нь гаалийн байгууллагаас шууд хөндлөнгөөс оролцохгүйгээр бараа бүтээгдэхүүнийг импортлох, боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох боломжтой эдийн засгийн онцгой бүс юм.

2013 оны Шанхай хотод анхны чөлөөт худалдааны бүс (FTZ) байгуулагдсанаас хойш Хятадын зүүн эргийн дагуу 1-р, 2-рт ордог хотуудад энэ тоо нэмэгдсээр байна.

Барааны өртөг хямд

Хятад нь Дэлхийн хамгийн том худалдааны бүс нутаг. Хятад улсад байрлах худалдааны чөлөөт бүсийн байршил бүр урт хугацааны стратегийн төлөвлөлтийн үндсэн дээр сонгогдсон байдаг.

Бүс бүр нь янз бүрийн салбарыг хамарсан өвөрмөц зорилготой бөгөөд ойр орчмын бүс нутгуудтай холболт, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгддэг төдийгүй өртөг, тээвэрлэлт, татварын хувьд илүү хямд, хялбар байдаг.

Хятадын чөлөөт худалдааны бүсийн жагсаалт:

  1. Шанхай
  2. Гуандун
  3. Тяньжинь
  4. Фүжянь
  5. Ляонин
  6. Зэйжиан
  7. Хэнан
  8. Хубэй
  9. Чунцин
  10. Сичуань
  11. Шаньси
  12. Хайнань

Дээр дурдсанчлан бүс бүр өөр өөрийн худалдааны чиглэлээр төрөлжсөн байдаг тул та Хятад улсын чөлөөт бүсээс бараа, бүтээгдэхүүн импортлохоор зэхэж байгаа бол сайн судлахыг хүсье. Бүс бүр ямар чиглэлээр дагнан байгуулагдсаныг ЭНД дарж харна уу.

Таны бүтээгдэхүүний өртөг хямд тусах боломжтой.

Зөвхөн Хятадын эдийн засгийн чөлөөт бүсээс татваргүй барааг импорт хийвэл заавал гуравдагч орны боомтоор дамжуулах ёстой гэсэн заалт байдаг. Хэрэв Хятадын боомтоор дамжуулбал таны ачаанд татвар шингэдэг  тул гуравдагч орноор дамжуулах нь таны бүтээгдэхүүний өртөг хямд тусхад тусалдаг. Тиймээс Mn Line компанийн хамт олон бид танд Солонгосын Инчеон боомтоор дамжуулан Хятад улсын чөлөөт бүсээс бараа, бүтээгдэхүүнээ импортлохыг санал болгож байна. Энэ нь хамгийн хямд, найдвартай, хурдан, зөв сонголт болох ба бид таны ачааг Солонгосын Инчеоноос Улаанбаатар хот хүртэл ажлын хоёрхон хоног буюу амралтын өдрийг оролцуулан нийт 4 хоногт багтаан тээвэрлэх боломжтой.

Бүтэн чингэлэгээр тээвэрлэхийн давуу тал:

FCL буюу бүтэн чингэлгийн тээвэрлэлт нь хамгийн хямд болон найдвартай тээвэрлэлтийн шийдэл юм. Таны бүх ачаа нэг чингэлэгт ачигдаж ирэх тул цаг хугацаа хэмнэх төдийгүй цуглуулбар ачааг бодвол нэгээс нөгөөд шилжихэд эвдэрч, гэмтэх, хоцрох гэх мэт эрсдэлийг бууруулах төдийгүй бараа, бүтээгдэхүүнийг нэгэн зэрэг задлах, түгээх үйл явцыг хурдан, найдвартай болгодог.

Бүтэн чингэлгийн ачаа нь нэг тээвэрлэгч, нэг хүлээн авагчаас шалтгаалдаг тул гаалийн бүрдүүлэлтийн үйл явц, гүйлгээг хурдан хийх боломжтой байдаг. Энэ нь цуглуулбар ачаанаас ялгарах бас нэгэн онцлог болдог.

Туршлагатай хамт олноос зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ авах

Mnline компани нь 2007 онд байгуулагдаж өдгөө тээвэр зуучийн салбарт 12дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй туршлагатай хамт олон бөгөөд бүх төрлийн тээврийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байна.

Манай компани нь Хятадын 16 агентуудтай хамтран ажилладаг тул Хятадын эдийн засгийн худалдааны муж, дүүргүүдээс бараа бүтээгдэхүүн импортлохыг хүссэн хувь хүн, албан байгууллагуудад хамгийн боломжит хямд үнийг санал болгон, хамтран ажиллахад таатай байх болно.


Тээвэр зуучийн зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Тээврийн үйлчилгээний үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу.