Мэргэжлийн хяналтаар ачаагаа оруулахдаа юуг анхаарах вэ? 

Энэ удаагийнхаа нийтлэлээр мэргэжлийн хяналтаар ачаагаа оруулахдаа юуг анхаарах ёстой талаар хүргэхээр бэлдлээ. Юуны түрүүнд мэргэжлийн хяналтаас тавигдах шаардлагыг сайтар мэддэг байх шаардлагатай бөгөөд бичиг баримтаа бүрдүүлсэн эсэхээ сайтар шалган, эдгээр бичиг баримтуудын хугацаа нь хүчинтэй байгаа эсэхийг шалгах нь хамгийн чухал.

Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнээ импортлох иргэн, хуулийн этгээд хүсэлтээ мэргэжлийн хяналтын байгууллагад хугацаанаасаа өмнө өгөх шаардлагатай.

Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана.

Үүнд:

  • Мэдүүлэх

  • Гаалийн бичиг баримтыг шалгах,

  • Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,

  • Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,

  • Эзэнд нь олгох, эсвэл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх. 

Бүтээгдэхүүнийг ангилалд тохируулан бүрдүүлэх материалууд:

1. Гоо сайхан

  • Гарал үүсэл ( COO )

  • Анализ серфиткат ( COA )

  • ISO

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ

  • Health серфиткат

  • Гэрээ эсвэл захиалгын хуудас 

2. Эмийн бүтээгдэхүүн

  • Гарал үүсэл ( COO )

  • Анализ серфиткат ( COA )

  • ISO

  • GMP

  • Эмийн бүртгэлийн гэрчилгээ

  • Тусгай зөвшөөрөл

  • Лиценз

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ

  • Гэрээ эсвэл захиалгын хуудас

3. Эмийн хэрэгсэл: 

  • Гарал үүсэл

  • Анализ серфиткат

  • Лиценз

  • Тусгай зөвшөөрөл

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ

  • ISO

  • Гэрээ эсвэл захиалгын хуудас

4. Хүнс

  • Гарал үүсэл

  • Анализ серфиткат

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ

  • HACCP

  • Healt серфиткат

  • ISO

  • Гэрээ эсвэл захиалгын хуудас

Мэргэжлийн хяналтаар ачаа, бараагаа шалгуулахад дээрх бичиг баримт дутуун улмаас үүсэх эрсдэлээс дурдвал:

  • Татвар нэмэгдэх

  • Торгуул ногдох

  • Ачаа гаалийн талбай дээр удах

  • Ачааг хураалгах

  • Бүтээгдэхүүний чанар муудах

Mnline компани нь 2007 онд байгуулагдаж өдгөө тээвэр зуучийн салбарт 12дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй туршлагатай хамт олон бөгөөд бүх төрлийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг.

Бид гаалийн ерөнхий газраас гаргасан тухайн ачаа бараанд тохирсон горимын дагуу бүрдүүлэлтийг тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд улс хоорондын тээвэр ложистикийн үйлчилгээг үйлчлүүлэгч, харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цогц байдлаар хийдэг. Мөн гаалийн бүрдүүлэлтийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна.


Тээвэр зуучийн зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Тээврийн үйлчилгээний үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу.