Ачаагаа хүлээж авахдаа таны анхаарах ёстой зүйлс

Энэ удаагийнхаа нийтлэлээр “Ачаа бараагаа хүлээж авахдаа юуг анхаарах ёстой” талаар хүргэж байна. Таны тээвэрлүүлж буй ачаа бараа тань гэмтэлгүй, хугацаандаа хүргэгдэх ёстой байдаг. Та ачаагаа хүлээж авахдаа дараах 3-н зүйлийг анхаарах нь зүйтэй. 

1. Бүрэн бүтэн байдал:

Мэдээж таны ачаа бараа бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй таны гарт очих ёстой. Дараа нь учирч болох эрдлээс сэргийлэн бүрэн бүтэн байдлыг заавал шалгаж үзэж авахыг зөвлөж байна. Хэрэв ачаа, бараа алдагдсан тохиолдолд комисс томилж, ачаа дутсан, гэмтсэн хэмжээг тодорхойлох, тээврийн акт тогтоох зэрэг үйл ажиллагааг тээвэрлэгч нь акт гомдлын ажлын журамд зааснаар зохион байгуулна. 

2. Гарын үсэг:

Ачаагаа хүлээж авахдаа 2 талын гарын үсэг зайлшгүй байх шаардлагатай. Гарын үсэг бол албан ёсоор “зөвшөөрч байна” гэсэн баталгаа шүү дээ. Тийм болохоор сайн нягталж, шалгаж танилцаж байж гарын үсгээ зурахаа мартаваа.

3. Акт үйлдэх:

Ачаа хүлээн авагч тээвэрлэлтийн тооцоог хийж дууссаны дараа замын хүснэгтэнд гарын үсэг зуруулж, акт үйлдэх бөгөөд үүнд ачаа олгосон огноо, итгэмжлэхийн дугаар, түүнчлэн тооцооны дансны дугаар банкны нэрийг бичсэн байх хэрэгтэй. Мөн “ачааг тээвэрлэлтийн бичиг баримтаар бүрэн олгов” хэмээн тэмдэглэл хийж ачаа хүлээн авагчаар гарын үсэг зуруулж тамга дарсан байх шаардлагатай.

 

Хамгийн олон жилийн туршлагатай тээвэр зуучын MNLine компаний үйлчилгээний төрөл болоод үнийн саналыг авах хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй.