Олон улсын бизнес эрхэлж буй хэн бүхэнд логистикийн буюу тэр дундаа тээвэр зуучлалын асуудал тулгардаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд карго хэмээх ойлголт олон нийтийн дунд түгээмэл болоод байгаа билээ. Үнэндээ Карго болон Логистикийн компаниуд хоёр өөрөөр ажилладаг. Энэ удаагийнхаа нийтлэлээр “Карго” болон “тээвэр зуучын” ялгааг онцлон хүргэж байна.
Карго нь голдуу 100кг-аас доош жинтэй бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг бол Логистик компани нь овор хэмжээ ихтэй бараа тээвэрлэдэг. Жишээлбэл онлайн дэлгүүр эсвэл гоо сайхны бараагаа бага хэмжээгээр авахаар бол карго, харин их хэмжээгээр авахаар бол Логистикийн компани сонгох нь зүйтэй. Мөн Карго компаниар ихэвчлэн хувь хүмүүс үйлчлүүлдэг бол Логистик компаниар аж ахуйн нэгжүүд үйлчлүүлдэг байна. Хэрвээ та хувцас, бичиг баримт, өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ тээвэрлүүлэхийг хүсч байгаа бол карго компани-г сонгон үйлчлүүлэх нь зүйтэй.
Тээвэр зуучлал гэдэг нь хувь хүн аж ахуйн нэгжийн ачаа тээврийг зөөвөрлөх, үүнтэй холбогдон гарах бүх төрлийн асуудлыг зохицуулж зуучилдаг компани юм. Тээвэр зууч нь ачааны овор хэмжээ онцлогоос үл хамааран бүх төрлийн ачааг тээвэрлэх ба тухайн ачаа бараанд ямар төрлийн тээвэр зохицох тухай мэргэжилтний зүгээс харж зөвлөдөг. Мөн тээвэр зуучаар тээвэрлүүлж буй ачаа бараанд гаалийн бүрдүүлэлт хийж татвар төлөн хүлээн авна.
Харин хамгийн олон жилийн туршлагатай тээвэр зуучын MNLine компаний үйлчилгээний төрөл болоод үнийн саналыг авах хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй.