Энэ удаагийнхаа нийтлэлээр агаарын тээвэрлэлт түүний давуу талаас дурдан танд хүргэж байна.
Олон улсын агаарын тээвэрлэлт гэдэг нь шилжүүлэн ачилт ба түр буулт хийж буй эсэхээс үл хамааран, нэг орны нутаг дэвсгэрт оршин буй ачилт хийх цэгээс нөгөө орны нутаг дэвсгэрт оршин буй буулгах цэгийн хооронд нисэх онгоцоор үйлдэж буй тээвэрлэлтийг хэлнэ. Энэ төрлийн тээвэрлэлт нь богино хугацаанд түргэн хүргэх ачаа, хурдан мууддаг хүнсний зүйлс, цэцэг болон бусад ачаа барааг тээвэрлэхэд ашигладаг байна.
Агаарын тээвэрлэлтийн давуу тал нь:
-
Өндөр үнэтэй, бага хэмжээний бараа тээвэрлэхэд тохиромжтой.
-
Бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарах эрсдэл бага.
-
Хурдан шуурхай
-
Дунд зэргийн эсвэл холын зайнд тээвэр хийхэд ашигтай.
-
Ачаа барааны баглаа хялбар.
Агаарын тээврийн онцлогоос хамаараад дараах ачаа барааг ихэвчлэн тээвэрлэж байна. Үүнд:
-
Үнэт ачаа:
-
Алт, мөнгө зэрэг үнэт металл
-
Мөнгөн дэвсгэрт, үнэт цаас
-
Урлагийн бүтээл, музейн үзмэр
-
Археологийн олдвор, түүхийн дурсгалт зүйлс
-
Шинжлэх ухааны бүтээл, дээж, сорьц гэх мэт
- Түргэн муудах ачаа:
- Далайн бүтээгдэхүүн
- Амьд цэцэг, жимс гэх мэт
Экспортын үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэрлэгчид энэ төрлийн тээврийн хэрэгслийг сонгохоор шийдсэн бол өөрийн үйлдвэрлэдэг бараа, түүний зах зээлийн үнэ, шинж чанарыг харгалзан шийдвэрээ гаргах нь зохистой.
Агаарын тээвэр нь ачааг богино хугацаанд хүлээн авахад тохиромжтой хамгийн зөв тээврийн нэг юм. Манай MNline-н хувьд хамгийн хурдан, найдвартай, хямд үнийг санал болгодог. Дэлхийн аль ч улс орноос 3-4 хоног, БНСУ - аас 1-2 хоногт Улаанбаатарт ирдгээрээ давуу талтай тээвэр билээ.
Тээвэр зуучийн зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Тээврийн үйлчилгээний үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу.