Түүвэр буюу цуглуулбар ачаа тээвэрлэлт гэдэг нь тухайн хэрэглэгчийн ачаа бүтэн чингэлэг дүүрэхгүй мөн агаараар тээвэрлэхэд овор хэмжээ болон зардлын хувьд өндөр байгаа тохиолдолд өөртэйгээ адил нөхцөл байдалтай хэрэглэгчтэй хамтран ачаагаа цуглуулан нэг чингэлгээр тээвэрлэхийг хэлнэ. Олон улсад түүвэр ачаа тээвэрийг “LTL” болон “LCL” тээвэрлэлт хийнэ гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл LTL гэдэг нь автозамын тээвэрлэлт, LCL гэдэг нь далайн тээвэрлэлт юм.
Цуглуулбар тээвэр нь жижиг хэмжээтэй ачаанд илүү тохиромжтой. Учир нь хамгийн жижиг чингэлэг нь 33 метр куб хэмжээтэй байдаг. Тиймээс таны ачаа жижиг хэмжээтэй бол агаараар тээвэрлэхээс илүү хамгийн тохиромжтой хувилбар нь түүвэр ачааны тээвэр юм. Үнийн хувьд ихэнх тохиолдолд, ачааны эзлэхүүнээр тээврийн үнийг тогтоодог бөгөөд LCL тээврийн үнэ нь дараах хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг:
-
Тээвэрлэж буй барааны төрөл
-
Ачааны жин
-
Ачааны овор, хэмжээ
-
Тээврийн нөхцөл буюу Инкотермс
“MNLINE” компани нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цуглуулбар ачааны тээврийн үйлчилгээг санал болгодог ба Ази, Европ, Австрали, Америк тивийн бүх улсаас Монгол руу чингэлгээр болон авто машинаар тогтмол хуваарийн дагуу цуглуулбар ачааг 110% даатгалтайгаар чадварлаг баг хамт олон тээвэр зуучын зөвлөгөө үнэгүй өгч, үйлчилж байна.
Харин хамгийн олон жилийн туршлагатай тээвэр зуучын MNLine компаний үйлчилгээний төрөл болоод үнийн саналыг авах хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй.